АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 2012 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл.
1. Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, боловсрол, соёлын газартай хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар байнга авч ажиллана.
3. Элсэлтийн салбар комиссын ажиллах удирдамж, элсэлтийн холбогдолтой дүрэм журмыг багтаасан гарын авлага, ерөнхий зохион байгуулалт, удирдлагаар хангах асуудлыг МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн төв комисс хариуцана.
4. Аймаг, орон нутагт ажиллах Салбар комисс нь БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлт, энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан ажиллана.
5. Элсэлтийн салбар комисс нь боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан МИДСК-ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоо, төрийн бус өмчийн тухайн сургуулийн өгсөн хяналтын тоог хатуу баримтлан ажиллана. Энэ хяналтын тоог элсэлтийн үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй байдлаар мэдэгдэж хуваарь сонголтын явцад хяналт тавих боломж олгоно.
6. Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ. Энэ элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын(2 шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувилан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргана. Энэ асуудлыг хоёр байгууллагын хоорондын гэрээгээр зохицуулна.
7. Ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны жагсаалтын баазыг Боловсролын үнэлгээний төв CD-д бичиж Элсэлтийн төв комисст хүлээлгэн өгнө. Энэ онооны жагсаалт нь МИДСК-ийн гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх албан ёсны үндсэн баримт болно.
8. МИДСК-ийн гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг 2012 оны 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд элсэлтийн салбар комисс зохион байгуулна. Аймаг, орон нутагт хуваарь сонгуулан оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт, цагийн хуваарийг элсэлтийн салбар комисс зохион байгуулна.
Хоёр. Мэргэжил сонгуулах
9. МИДСК-ийн гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэх сургууль, мэргэжлийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын өргөдлийг элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү өргөдөл гаргасан этгээд нь БСШУ-ны сайдын баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын 24 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин суугчыг тогтооно. Энэхүү журмын 15-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн авахгүй.
10. Салбар комиссын гишүүд нь мэргэжил сонгуулах бүлгийн хуваарийг үнэн зөв хийж, сайтар нягтлан шалгасны дараа олон нийтэд мэдээлэн хуваарь сонгуулах бүлгийн жагсаалтыг гаргана. Элсэлтийн бүлэг, онооны дарааллыг тогтоох үндэслэл нь тодорхой мэргэжлүүдээр элсэхэд өгөх МИДСК-ын элсэлтийн журамд заасан ерөнхий шалгалт, тухайн шалгалтыг өгөхдөө элсэгчээс авсан хэмжээст оноо, анхны оноо болно.
11. Боловсролын үнэлгээний төвийн гаргасан онооны жагсаалт, түүнд олгосон батламжийг үндэслэн хуваарь сонгуулах ажлыг их, дээд сургууль, коллежид элсэх хүсэлт гаргасан хамгийн өндөр оноотой хүнээс эхлэн тухайн бүлгээс мэргэжил сонгоно. Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдад олгосон батламж, элсэлтийн комисст өгсөн онооны жагсаалт, интернетэд тавигдсан оноо нь зөрөх тохиолдол гарвал орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулан тогтооно.
12. Их, дээд сургууль, коллежид тухайн жилд элсээгүй иргэн 2011 онд ерөнхий шалгалт өгсөн батламжийн оноогоор бүртгүүлэн хуваарь сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2012 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар онооны жагсаалтанд орох эрхийг элсэгч эдэлнэ.
13. Элсэгчид нь сургууль, мэргэжлээ сонгох саналаа Салбар комисст гаргахын өмнө сонгож болох мэргэжлийн чиглэлээ эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ярилцан зөвлөж сайтар шийдэн комиссын гишүүдийн хуваарь сонгуулах ажлыг шуурхай явуулах бололцоогоор хангахад анхаарал тавина. Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд өөрийн биеэр заавал ирсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд хуваарь сонгуулах үед хүрэлцэн ирээгүй бол олон нийтэд ил тод зарлан мэдэгдэж, олонхийн эрх ашгийг хүндэтгэн дараагийн этгээдэд хуваарийг сонгуулна. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед хоцорсон этгээд ирсэн даруй тохирох бүлгийн байгаа хуваариас сонгох эрхтэй.
2012 оноос өмнө болон 2012 онд ерөнхий шалгалт өгсөн, сургууль буюу мэргэжлээ өөрчлөх хүсэлтэй оюутан тухайн их, дээд сургууль, коллеждоо тогтоосон хугацаанд бүртгүүлж, онооны жагсаалтаар хуваарь сонгоно. Энэ тохиолдолд тухайн сургуулиасаа чөлөөлөгдсөн тухай захирлын тушаал гаргуулсан байхыг шаардана..
14. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэнэ. Хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгоно. Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулна.
15. Аймаг, орон нутагт энэхүү журмын дагуу хуваарь сонгуулах босго хэмжээст оноо хичээл тус бүрээр СЭЗДС-620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сугууль 400, түүнээс дээш байна.
16. Элсэгчдийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд дараах шалгуурыг харгалзан онооны жагсаалтыг гаргана. Үүнд:
а/ анхны оноо (хоёр ерөнхий шалгалтын оноогоор элсэж байгаа бол илүү ач холбогдол өгсөн хичээлийн хэмжээст оноо)
б/ боловсролын үнэмлэх, дипломын дундаж оноо
в/ боловсролын үнэмлэх, дипломонд бичсэн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн оноо
17. Элсэлтийн төв комиссоос тогтоосон хугацаанд аймаг, орон нутагт хуваарь сонгуулах ажлыг салбар комисс зохион байгуулна. Тухайн аймаг, орон нутгаас элсэх хүмүүсийн хүсэлт, хяналтын тоо, бэлтгэл ажлын явцаас шалтгаалан салбар комисс ажлын цагийн хуваарийг гаргаж мөрдөн ажиллана.
18. Хуваарь сонгох ажлын явцыг бүх хүмүүст хүргэж чанга яригчаар сонгосон элсэгч, мэргэжил, сургуулийг ил тод зарлана. Онооны дагуу мэргэжил сонгохоос татгалзах, түүнийг дараагийн хүнд шилжүүлэх зэрэг ажиллагааг ил тод зарлана.
19. Сургууль мэргэжлээ сонгож эрхийн бичиг олгосны дараа өөр мэргэжлийн хуваарь сонгохыг зөвшөөрөхгүй.
Гурав. Суралцах эрхийн бичиг олгох
20. Зохих болзлыг хангаж хяналтын тоонд багтаж сургууль, мэргэжил сонгосон хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
21. Суралцах эрхийн бичиг авсан хүмүүс тогтоосон хугацаанд очиж сургуульдаа бүртгүүлнэ.
22. Мэргэжил сонгож суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд элссэн сургуульдаа ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
Дөрөв. Санхүүжилт
23. Элсэлтийн ажлын санжүүжилт нь МИДСК-ын гишүүн сургуулиудын болон хуваарь сонгохоор бүртгүүлсэн хүмүүсийн хураамжаас бүрдэнэ. 2012 оны элсэлтийн хураамж 4000 төгрөг байна.
МИДСК-ИЙН ГИШҮҮН СУРГУУЛИУДАД 2012 ОНД ОЮУТАН
ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН БҮЛЭГ
Бүлэг | Ерөнхий шалгалт | Мэргэжлийн чиглэл /бүлэг/ |
1 | Монгол хэл 100% | Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл-англи хэлний багш, сургуулийн өмнөх боловсролын багш-арга зүйч, сэтгэл судлал, нийгмийн ажилтан, сэтгүүл зүй, Биеийн тамир-спортын сэтгүүлч /6/, Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл-уран зохиол, монгол хэл-эх бичиг судлал, утга зохиол судлал-шүүмж, урлаг судлал/4/, монгол хэл-уран зохиолын багш(мэргэжлийн англи хэлтэй), монгол хэлний багш,утга зохиол судлал, шүүмж, монгол хэл судлал/7/, багш, нийгмийн ажилтан сэтгэл судлал/23/, багш, дуу хөгжим, багш, соёл урлагийн/22/, багш, монгол хэл-уран зохиолын, багш, казах хэл-уран зохиолын, багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн, судлал, монгол-герман хэл/25/, багш, сургуулийн өмнөх боловсрол, багш, монгол хэл-уран зохиолын/29/, монгол хэл, эх бичиг судлал/32/, монгол хэл-уран зохиолын багш/38/, монгол хэл-уран зохиолын багш /42/ |
2 | Монгол хэл 70%, Гадаад хэл 30% | Монгол-англи хэл судлал, монгол-хятадхэл судлал, монгол-япон хэл судлал, монгол-солонгос хэл судлал, сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүй, англи хэл-сэтгүүл зүй/4/, монгол-англи хэл судлал/24/, гадаад хэл-орон судлал, солонгос судлал, монгол-солонгос хэл, англи хэлний багш, англи хэлний орчуулагч, солонгос хэлний орчуулагч/9/, Багш, монгол-англи хэлний, Багш монгол хэл гадаад хэлний, нарийн бичгийн дарга-англи хэлний орчуулагч/7/, орчуулга, англи хэлний, орчуулга, хятад хэлний, орчуулга, солонгос хэлний, сэтгүүл зүй, реклам сурталчилгааны менежмент, олон улсын сэтгүүлч/23/, жүжиг, киноны зураг дизайн, жүжгийн зохиолч/21/, телевизийн сэтгүүлч, зураглаач, телевизийн найруулагч/16/, багш, англи хэл, багш, монгол хэл-гадаад хэл, багш, орос-англи хэл, орчуулга, гадаад хэл/29/ гадаад хэл орон судлал (солонгос, англи, япон, хятад, орос), гадаад хэлний орчуулагч (солонгос, англи, хятад)/5/, олон улсын аялал жуулчлал, япон хэл-аялал жуулчлал, солонгос хэл-аялал жуулчлал, хятад хэл-аялал жуулчлал, англи хэл-аялал жуулчлал, япон хэлний багш-орчуулагч, солонгос хэлний багш-орчуулагч, хятад хэлний багш-орчуулагч, англи-хэлний багш-орчуулагч/28/, монгол-англи хэлний багш, сэтгүүлч-радио-телевизийн хөтлөгч/38/, Монгол хэл-Англи хэлний багш/42/ |
3 | Монгол хэл 50%, Ур чадвар 50%
| Биеийн тамир-эрүүл мэндийн багш, биеийн тамир-спортын дасгалжуулагч,зураг-дүрслэх урлагийн багш, зураг-дизайны багш, хувцасны загвар зохион бүтээгч /6/, багш, биеийн тамир-эрүүл мэндийн, биеийн тамир, спортын дасгалжуулалт-арга зүй, дасгалжуулалт-бөхийн, дасгалжуулалт-хөнгөн атлетикийн, дасгалжуулалт-спорт тоглоомын, эмчилгээ, биеийн тамир спортын, биеийн тамир, спортын менежмент/11/, хөгжмийн багш, бүжгийн багш/22/, дуулаач, жүжигчин, кино-телевизийн зураглаач/16/, багш, зураг-дүрслэх урлаг, дизайны, багш, биеийн тамирын/25/, багш, зураг дизайны/29/, аялал жуулчлал-спортын арга зүйч/7/ |
Математик 50%, Ур чадвар 50% | Технологи-дизайны багш, компьютерийн график дизайн/6/, ландшафтын архитектур/13/, архитектур, нэхмэл эдлэлийн дизайн, мебель модон эдлэлийн дизайн, үйлдвэрлэлийн дизайн, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, хувцасны дизайн, хэвлэлийн график дизайн, компьютерийн график дизайн/17/, архитектур дизайн/25/, компьютерийн график дизайн, ном, хэвлэл чимэглэлийн дизайн, хувцасны загвар зохиолт, интерьер дизайн/5/, хот чимэглэлийн дизайн/9/ | |
4 | Монгол хэл 50%, Математик 50% | Бага бага боловсролын багш/6/, багш, бага ангийн /25/, багш, бага анги/29/, бага ангийн багш(монгол хэл, байгаль шинжлэл), цэцэрлэгийн багш/37/, Бага ангийн багш/42/ |
5 | Математик 100% | Татварын ня-бо-хяналт, бизнесийн удирдлага, ня-бо бүртгэл, олон улсын худалдаа-эдийн засгийн удирдлага/3/, математикийн багш, мэдээлэл зүйн багш, мэдээлэл зүй-математикийн багш, математик-физикийн багш, физик-математикийн багш, эдийн засаг-математик загварчлал, эдийн засаг-статистик/6/, математик, математикийн багш, хэрэглээний математик, хэрэглээний статистик, эдийн засгийн математик загварчлал, мэдээллийн систем, мэдээллийн системийн менежмент, математик-програм хангамж, компьютерийн програм хангамж, мэдээллийн технологи, компьютерийн график дизайн, компьютерийн техник хангамж, Бизнесийн удирдлага (нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент, банкны менежмент, санхүүгийн менежмент, санхүүгийн менежмент- мэдээлэл зүй, санхүү- эдийн засаг, даатгалын эдийн засаг, олон улсын худалдааны менежмент, маркетингийн менежмент), Эдийн засаг(эдийн засаг-статистик, хүн ам зүй, эдийн засаг, олон улсын эдийн засаг, эдийн засгийн мэдээлэл), нягтлан бодох бүртгэл-хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэл-мэдээлэл зүй, худалдааны менежмент, үйлдвэрлэлийн менежмент/4/, Бизнесийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засаг, гааль-татварын эдийн засаг, даатгалын эдийн засаг, банкны эдийн засаг-нябо, бизнесийн менежмент, маркетингийн менежмент/24/, Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, санхүү-эдийн засаг, гааль-татварын эдийн засаг, банкны эдийн засаг-ня-бо, татварын эдийн засаг-ня-бо, маркетингийн менежмент/33/ ня-бо бүртгэл, бизнесийн менежмент, эдийн засаг математик загварчлал, маркетингийн менежмент, эдийн засаг-статистик, бизнесийн эдийн засаг, математик, программ хангамж, үйлдвэрлэлийн менежмент /мал аж ахуй/, агроменежмент, ойн инженер, газар зохион байгуулалт, газрын кадастр-зураглал, газрын үнэлгээ, ойн аж ахуйн инженер/13/, математик, програм хангамж, бизнесийн менежмент, компьютерийн техник хангамж, сүлжээ /10/, Бизнесийн эдийн засаг, эдийн засгийн онол, нягтлан бодох бүртгэл, банкы эдийн засаг-ня-бо/7/, компьютер програм хангамж, менежмент, газар зохион байгуулалт/5/, банкны эдийн засаг-ня-бо бүртгэл, татварын ня-бо бүртгэл-хяналт шалгалт/16/, хэвлэлийн эх бэлтгэл, хяналт/22/, хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн эдийн засаг/12/, бизнесийн менежмент/санхүү, маркетинг, хүний нөөцийн/ , мэргэшсэн бизнесийн менежмент, олон улсын худалдааны менежмент, нябо бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент, банкны менежмент, төрийн захиргааны менежмент, компьютерийн програм хангамж, компьютер-график дизайн, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин, тоног төхөөрөмж, цахилгааны инженер, хүнс үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуй/26/, Банкны эдийн засаг-нябо, нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент, санхүү, эдийн засаг, татварын нябо, хяналт, удирдлага, маркетингийн/27/, Багш, математик, нягтлан бодох бүртгэл, багш, математик-мэдээлэл зүй/29/, багш, математикийн, багш, мэдээлэл зүй-математикийн, нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, менежмент, газар зохион байгуулалт, бизнесийн менежмент /25/, бизнесийн эдийн засаг, компьютер програм хангамж, санхүү-мэдээлэл зүй/30/, нягтлан бодох бүртгэл/38/ |
6 | Математик 70%, Англи хэл 30% | Бизнесийн менежмент, бизнесийн эдийн засаг, мэдээллийн системийн менежмент, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, банкны менежмент, аялал жуулчлал-гадаад хэл, маркетингийн менежмент/8/, олон улсын эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын менежмент, байгалийн аялал жуулчлал, реклам сурталчилгааны менежмент, зочид буудал зоогийн газрын менежмент /4/, гадаад худалдаа-гаалийн удирдлага/16/, нягтлан бодох бүртгэл, татварын нябо, хяналт/20/, нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, банкны эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, нягтлан бодох бүртгэл (мэдээллийн системээр гүнзгийрүүлсэн), нягтлан бодох бүртгэл (англи хэлээр гүнзгийрүүлсэн), мэдээллийн систем, програм хангамж/2/, компьютер-гадаад хэл /27/, нягтлан бодох бүртгэл, татварын хяналт-нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засаг/34/, Гааль-татварын эдийн засаг, ня-бо хяналт шалгалт, аялал жуулчлалын удирдлага эдийн засаг/7/ |
7 | Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30% | Бизнесийн сэтгэл судлал, төрийн захиргааны менежмент, нутгийн удирдлагын менежмент /4/, ерөнхий цэргийн команд, ар талын алба (санхүүгийн удирдлага, эдийн засаг )/1/, хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент, ня-бо бүртгэл, бизнесийн эдийн засаг/12/, эдийн засаг, эдийн засаг, хөдөлмөрийн, бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэл, ня-бо мэдээлэл зүй, татварын ня-бо, хяналт, менежмент, үйлдвэрлэлийн (уул уурхайн), менежмент, банкны, санхүү эдийн засаг/23/, маркетингийн менежмент/16/, банкны ня-бо-эдийн засаг/34/,эдийн засаг-нябо бүртгэл, үйлдвэрлэлийн менежмент(уул уурхай, аялал жуулчлал)/37/,маркетингийн менежмент/38/, ня-бо бүртгэл,татварын ня-бо бүртгэл хяналт, олон улсын худалдаа эдийн засаг, биенесийн эдийн засаг,-удирдлага,банкны эдийн засаг ня-бо/39/, олон улсын эдийн засаг, олон улсын банк санхүүгийн мэргэжилтэн-ня-бо, олон улсын худалдаа бизнесийн менежмент, олон улсын гааль татварын мэргэжилтэн, татвар хяналтын мэргэжилтэн/41/, нягтлан бодох-мэдээлэл зүй/7/ |
8 | Математик 70%, Газар зүй 30% | Газар зүй, газарзүй-байгалийн шинжлэлийн багш, газар зохион байгуулалтын менежмент, хүрээлэн буй орчны экологи, газрын кадастр, байгаль ашиглалт хяналт-үнэлгээ, хот ба бүс нутаг төлөвлөлт, байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем, геологи, шатах ашигт малтмалын эрэл хайгуул, геологи-эрдэс баялгийн менежмент/4/, уул уурхайн менежмент/24/, аялал жуулчлалын менежмент/33/, аялал жуулчлалын лавлагаа зөвлөгөө/7/, аялал жуулчлалын менежмент/38/, байгалийн аялал жуулчлал/39/ |
9 | Математик 50%, Гадаад хэл 50%
| компьютер-гадаад хэл, олон улсын болон гадаад харилцааны ажилтан/5/, инженер багш/13/, барилгын менежмент, хүний нөөцийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент, төрийн захиргааны менежмент, санхүүгийн менежмент, маркетингийн менежмент, олон улсын бизнесийн менежмент, мэдээллийн системийн менежмент, жижиг дунд үйлдвэрийн менежмент, тээврийн менежмент, логистик менежмент, олон улсын тээврийн менежмент, харилцаа холбооны менежмент, уул уурхайн менежмент, хөнгөн үйлдвэрийн менежмент, эрчим хүчний менежмент, аялал жуулчлалын менежмент, хүнсний үйлдвэрийн менежмент, усны менежмент, техникийн мэргэжлийн орчуулга/17/, бизнесийн эдийн засаг/30/, менежмент, үйлдвэрлэлийн менежмент, барилгын, менежмент, уул уурхайн, менежмент, аялал жуулчлалын/5/, аялал жуулчлалын менежмент, зочид буудал, зоогийн газрын менежмент, албан хэргийн менежмент, ня-бо бүртгэл, татварын ня-бо хяналт, банкны менежмент, хүний нөөцийн менежмент, маркетингийн менежмент, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент/32/ Татвар, нягтлан бодох бүртгэл-хяналт, нягтлан бодох бүртгэл, менежмент олон улсын худалдаа бизнесийн/3/, Багш, компьютерийн(мэргэжлийн англи хэлтэй), олон улсын худалдаа, багш, математик -мэдээлэл зүйн/7/, менежмент, гадаад худалдаа, гаалийн, менежмент, мэдээллийн системийн, менежмент, үйлдвэрлэлийн (олон улсын худалдаа), компьютерийн програм хангамж/23/, бизнес удирдлага, олон улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн дизайн/интерьер/, компьютер техник хангамж, компьютерийн график дизайн, компьютер програм хангамж, бизнесийн эдийн засаг менежмент, үйлдвэрлэлийн менежмент, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын менежмент, мэдээллийн систем, интерьер дизайн, мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт/9/, компьютерийн програм хангамж, мэдээллийн системийн удирдлага, бизнесийн менежмент (маркетингийн менежмент, хүний нөөцийн менежмент), ня-бо бүртгэл-мэдээлэл зүй, олон улсын худалдаа-бизнесийн удирдлага, компьютерийн график дизайн, санхүүгийн удирдлага (банк, нягтлан бодох) олон улсын эдийн засаг, компьютерийн техник хангамж сүлжээ, үйлдвэрлэлийн менежмент, хүний нөөцийн менежмент, маркетингийн менежмент, уул уурхайн менежмент, агро эдийн засаг, мэдээлэл зүйн багш/15/, багш, компьютер гадаад хэл/30/, уул, уурхайн менежер, аялал жуулчлалын эдийн засаг-ня-бо, худалдааны эдийн засагч/28/,эдийн засаг менежмент, ня-бо бүртгэл, маркетинг, татварын хяналт ня-бо, банкны эдийн засаг-нябо, компьютер програм хангамж/35/, гадаад худалдаа-гаалийн менежмент, уул уурхай-үйлдвэрлэлийн менежмент, бизнесийн эдийн засаг(худалдааны эдийн засаг), санхүү-эдийн засаг (даатгал),банкны эдийн засаг-ня-бо, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа-эдийн засаг,татварын ня-бо-хяналт, ня-бо бүртгэл/36/,уул уурхайн менежмент, /38/ , татвар-нябо, ня-бо бүртгэл, банкны удирдлага, санхүүгийн удирдлага, гадаад худалдаа, гаалийн удирдлага, компьютер програм хангамж/40/, компьютерийн график дизайн, компьютер програм хангамж,мэдээлэл зүйн багш/39/, компьютер програм хангамж/41/ хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, менежмент, эрүүл мэндийн аялал жуулчлалын менежмент, хүний нөөцийн менежмент/20/ |
10 | Математик 50%, Физик 50% | Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт, уул уурхайн машин тоног төхөөрөмж, компьютерийн техник хангамж/5/, ХАА-н машин механизм, инженер механик, гидромеханик-инженер, ХАА-н цахилгаан хангамж, металл судлал-технологи/13/, иргэний ба үйлдвэрийн барилга, барилгын бүтээц эдлэлийн технологи, авто замын барилга, усны нөөц экологи, сантехник, инженерийн байгууламж, усны барилга байгууламж, халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ус цэвэрлэгээ, барилгын материал үйлдвэрлэлийн технологи, хаягдал боловсруулах технологи, геологи, гидрогеологи, инженер геологи, газрын тосны барилга байгууламж, газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, газрын тосны өрөмдлөг, газрын тосны олборлолт, хайгуулын өрөмдлөгийн техник, технологи, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, ашигт малтмалын эрэл хайгуул, хийн дамжуулалт хангамж, компьютерийн програм хангамж, мэдээллийн систем, компьютерийн техник хангамж, компьютерийн удирдлагатай систем, компьютерийн системийн хамгаалал, инженер математик, инженер багш (механик), инженерийн процессийн загварчлал, инженерийн бэлтгэл (Германы), инженер физик, үйлдвэрийн экологийн инженер, автомашин ашиглалт, авто аж ахуй, нисэх техникийн механик, дотоод шаталтын хөдөлгүүр, үйлдвэрлэлийн механикжуулалт, зам, барилгын үйлдвэрлэлийн автоматжуулалт, метал боловсруулалт, засварын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, метал судлал, технологи, машины электрон систем, машин үйлдвэрлэлийн технологи, хүнс үйлдвэрлэлийн машин аппарат, хүнсний сүлжээний хөргөлтийн систем, хүнс үйлдвэрлэлийн технологи, хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хоолзүй, тэжээхүй ухаан, хүнсний биотехнологи, хүнсний микробиологи, хүнсний хими технологи, холбооны сүлжээ, холболтын технологи, оптик холбоо, мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, мэдээлэл хэмжлийн электроник, утасгүй холбоо, телевизийн техник, технологи, электрон систем, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин тоног төхөөрөмж, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, ашигт малтмалын баяжуулалтын технологи, геодези, геодезийн мэдээлэл зүй, эдэлбэр газрын кадастр, зураглал, уул уурхайн маркшейдер, мебель модон эдлэлийн технологи, ойн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт, хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, барилгын модон хийцийн технологи, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж, оёдлын үйлдвэрлэлийн технологи, үйлдвэр, хотын дулаан хангамж, хөргөлтийн технологи ба кондиционерийн систем, дулааны процессын автоматжуулалт, дулааны цахилгаан станц, үйлдвэрийн экологи, цахилгаан систем, цахилгаан системийн автоматжуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт, цахилгаан, электроник, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж/17/, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, компьютер, программ хангамж/20/, эрүүл мэндийн мэдээлэл зүй/18/, багш, физикийн, физик/25/ цэргийн инженерийн алба (өргөн тээвэрлэх-барилга замын машин төхөөрөмж, авто замын барилга, цэргийн барилга-инженерийн байгууламж, уул уурхайн машины ашиглалт, усны эрэл хайгуул-ус хангалт), авто, гинжит машины алба (авто машины ашиглалт), хуягт танкийн алба (хуягт танкийн техник хүнд машин механизмын ашиглалт), артиллерийн команд (инженер, математикч), зэвсгийн алба, холбооны алба (радио, цахилгаан), радио техникийн команд (пуужин радио техник), зенитийн артеллерийн команд, (зенитийн зэвсэглэл-радио техник), цэргийн байр зүй, цэргийн бага мэргэжилтэн/1/, цахилгааны инженер, иргэний ба үйлдвэрлэлийн барилга, сэргээгдэх эрчим хүч/23/, геологи, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн инженер, уул уурхайн инженер, уул уурхайн маркшейдер, уул уурхайн ашиглалтын технологич инженер/28/, компьютер программ хангамж-мэдээлэл зүйн багш/37/, барилгын менежмент/38/, уул уурхайн менежмент, уул уурхайн ашиглалтын технологи /40/ |
11 | Нийгмийн тухай мэдлэг 100% | Төрийн захиргааны удирдлага, төрийн захиргаа, хотын удирдлага, улс төр судлал/3/, философи-улс төр судлалын багш, нийгэм судлал-эрх зүйн багш/6/, номын сан, мэдээлэл/22/, нийгмийн ажилтан, хууль-эрх зүйч/7/, нийгмийн халамж, хангамж/12/, төрийн захиргааны удирдлага, төрийн удирдлагын менежер/10/, удирдлага, төрийн захиргааны/27/, эрх зүй, улс төр судлал, багш, нийгмийн ухааны, нийгмийн ажил/25/, нийгмийн халамж, хангамж/29/, менежмент, байгаль орчин-экологийн/26/, захиргааны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, аж ахуйн эрх зүй, иргэний эрх зүй, бизнесийн эрх зүй, олон улсын эрх зүй, кримнологийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний аюулгүй байдал, бие хамгаалал/5/, нийгэм судлал, эрх зүйн багш/28/, иргэншил судлаач багш/32/, социологи-нийгэм судлалын багш/38/,нийгмийн ажил/39/, Нийгмийн ажил/42/ |
12 | Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30% | Социологи, нийгмийн ажил, гүн ухаан, буддын гүн ухаан, улс төр судлал, сэтгэл судлал, гүн ухааны багш /4/, гэр бүл судлал, өрхийн аж ахуй /9/, бихеворизмийн ухаан, түүх иргэншил судлал/15/, эрх зүйч/5/, удирдлага, төрийн захиргаа, удирдлага, төрийн захиргаа /хотын удирдлага/, улс төр судлал, төрийн үйлчилгээ, хүний нөөцийн удирдлага, байгууллагын менежмент /паблик релейшнз//3/, үйлдвэрлэлийн менежмент, багш, нийгмийн ажилтан/30/, соёл урлагийн менежмент, соёл судлал-соёлын аялал жуулчлал, соёл судлал/21/, нийгмийн ажилтан/38/,сэтгүүлч, нийгмийн халамжийн ажилтан/7/ |
13 | Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30% | Эрх зүй, олон улсын эрх зүй, бизнесийн эрх зүй, /4/, менежмент-төрийн захиргааны удирдлага/1/, менежмент, гадаад худалдаа,гаалийн, менежмент,олон улсын худалдаа бизнесийн, санхүүгийн менежмент, банкны менежмент, нягтлан бодох бүртгэл, ня-бо хяналт шалгалт, ня-бо мэдээлэл зүй, менежмент, маркетингийн, эдийн засаг, бизнесийн эдийн засаг, менежмент реклам сурталчилгааны/5/, нийгмийн ажил, олон нийттэй харилцах ажил, соёл судлал /17/, бизнесийн эрх зүй/8/, төрийн захиргааны менежмент/31/ эрх зүйч, бизнесийн эрх зүйч /19/, эрх зүй/9/, санхүү-эдийн засаг/7/ |
14 | Монголын түүх 100% | Түүх-нийгэм судлалын багш, түүхийн багш, түүх-аялал жуулчлалын багш/6/, Түүх, археологи-антропологи, археологи, нийгэм соёлын антропологи, түүх-нийгэм судлалын багш, түүх-археологи /4/, түүх-музей/22/, багш, түүх-нийгэм судлалын, багш, түүх-аялал жуулчлалын/25/, түүх/30/, түүх-нийгэм судлалын багш, түүхийн багш-аялал жуулчлалын менежер/28/, Түүх-Нийгэм судлалын багш /42/ |
15 | Гадаад хэл 100% | Гадаад хэл (англи, герман, хятад, япон, солонгос)-ний багш, орос-монгол хэлний багш, орос-англи хэлний багш/6/, англи-америк судлал, герман судлал, франц судлал, итали судлал, орос судлал, слав(польш) судлал, хятад судлал, япон судлал, солонгос судлал, турк судлал, япон хэлний орчуулга, солонгос хэлний орчуулга, хятад хэлний орчуулга/4/, багш-англи хэлний, багш-орос хэлний, орос-англи хэлний багш, орчуулга-гадаад хэлний(англи, хятад), англи-япон хэлний орчуулга/24/, байгалийн аялал-жуулчлал/13/, хятад хэл судлал/8/, багш, орос-англи хэлний, багш, англи хэлний, Орчуулга, хятад хэлний, аялал жуулчлал-япон хэл, орчуулга, солонгос хэлний/25/, үйлдвэрлэлийн менежмент / хоол үйлдвэрлэл үйлчилгээний, барилгын, зочид буудал, зоогийн газрын, аялал жуулчлалын/, гадаад хэл-орчуулга(англи, герман, солонгос, хятад),англи хэлний багш/26/, гадаад хэл-орчуулга/37/,англи хэл, солонгос хэл, хятад хэл, япон хэл, аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага, зочид буудал зоогийн газрын удирдлага/39/ багш анли хэлний, багш орос-англи хэлний, багш монгол-англи хэлний, орчуулагч япон хэлний, орчуулагч солонгос хэлний, орчуулагч хятад хэлний, орчуулагч герман хэлний, нарийн бичгийн даргын ажил-орчуулга/7/ |
16 | Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30% | Сэтгүүл зүй (мэргэжлийн англи хэлтэй), багш, гадаад хэлний, орчуулагч, гадаад хэлний, гадаад хэл, шинжлэл, олон улсын болон гадаад харилцааны ажил, олон улсын харилцаа, эдийн засаг/15/, Сэтгүүл зүй (мэргэжлийн англи хэлтэй), гадаад хэлний багш, гадаад хэлний орчуулагч, гадаад хэл, шинжлэл/16/, зочид буудал зоогийн газар-удирдлага/5/, олон улсын болон гадаад харилцааны ажил, багш нийгмийн ажилтан /30/, зочид буудал, зоогийн газрын менежмент, ингербизнес/38/, Радио телевизийн сэтгүүлч(мэргэжлийн англи хэлтэй), нийгмийн халамж хангамж(мэргэжлийн англи хэлтэй), сэтгэл судлал (мэргэжлийн англи хэлтэй)//7/ |
17 | Англи хэл 70%, Монголын түүх 30% | Олон улсын харилцаа/4/, англи хэлний орчуулагч /7/ |
18 | Хими 50%, Биологи 50% | Анагаах, сувилахуй, сувилахуйн арга зүй, ХАА-н биотехнологи/9/, мал эмнэл зүй, жижиг амьтны эмнэл зүй, мал эмнэлгийн эм зүй, мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ, таваар судлал, зоо-инженер-технологи, ХАА-н биотехнологи, мах-сүү үйлдвэрлэлийн технологи, бэлчээр-тэжээл судлал, агнуурын биологи, ургамлын нөөц-биоүйлдвэрлэл, ХАА-н бүтээгдэхүүний хими технологи, агрономи, усалгаатай газар тариалангийн агрономи, селекци-үрийн аж ахуйн агрономи, ургамал хамгаалал-хорио цээрийн хяналт үнэлгээ, хөрс судлал-агрохими, жимс-ногооны аж ахуйн агрономи, газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй, МАА-гаар мэргэшсэн фермерийн аж ахуй, экологи-байгаль хамгаалал, байгаль хамгаалал хяналт үнэлгээ, загас үржүүлэг-технологи, ХАА-н бүтээгдэхүүний чанар-хяналт үнэлгээ/13/, Анагаах, уламжлалт анагаах, нүүр ам судлал, эм зүй, нийгмийн эрүүл мэнд судлал, Био-Анагаах, нүүр амны эрүүл ахуй /18/, Хөдөлгөөн засалч, сувилагч, эх баригч, лабораторийн техникч, эм найруулагч, дүрс оношлогооны техникч, нүүр амны техникч, уламжлалт анагаахын сувилагч, уламжлалт анагаахын бага эмч Туслах сувилагч*, гэр бүлийн үйлчилгээний ажилтан*, эмгэг судлал, туслах ажилтан*/10/, Ерөнхий мэргэжлийн их эмч (анагаах), сувилахуй, бага эмч, эх баригч эм найруулагч, уламжлалт анагаахын бага эмч, уламжлалт анагаахын сувилагч, туслах сувилагч, лабораторийн техникч/14/, анагаах, сувилахуй, сувилахуйн арга зүй, биоанагаах, эм зүй, уламжлалт анагаах/20/, байгаль хамгаалал экологи-газрын менежмент/37/, хүнсний технологи/38/ |
19 | Хими 50%, Математик 50% | Хими технологи (химийн алба)/1/, үйлдвэрлэлийн үндэсний технологи/13/, химийн технологи, аналитик хими, органик хими, нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи, материал судлал, шинэ материалын химийн технологи, нефтийн бүтээгдэхүүний химийн технологи/17/, инженер геологич, ашигт малтмал уул уурхайн баяжуулалтын технологич-инженер/28/ |
20 | Хими 70%, Физик 30% | Хими: (хими, хими технологи, нефтийн хими, хүрээлэн буй орч ны хими, хүнсний хими, эрдэс материалын хими, байгалийн нэгдлийн хими, нүүрсний хими), химийн багш, органик бус хими /4/, Хими-байгалийн шинжлэлийн багш, экологи-химийн багш/6/, химийн багш, хими/25/ |
21 | Биологи 70% математик30% | Багш, биологи-байгалийн шинжлэлийн, байгал, хамгаалал-экологи, ойжуулалт цэцэрлэгжүүлэлт/25/, Биологи(амьтан судлал, ургамал судлал, микробиологи, биофизик, биохими, биоорганик хими, молекул биологи, генетик), биологи(экологи) экологи-байгаль хамгаалал, биологи-биотехнологи(ургамлын биотехнологи, хүнсний биотехнологи), ой судлал, хэрэглээний биологи(биоинформатик), биологи-байгалийн шинжлэлийн багш/4/, Биологи-байгалийн шинжлэлийн багш, биологи-газар зүйн багш, биологи-эрүүл мэндийн багш/6/ |
22 | Газар зүй 100% | Газар зүй-байгалийн шинжлэлийн багш, газар зүй-аялал жуулчлалын багш, спортын аялал жуулчлал/6/, багш, газар зүй-байгалийн шинжлэлийн/25/, газар зүй, аялал жуулчлал/5/, газар зүй-байгаль шинжлэлийн багш, газар зүй-биологийн багш/28/, газар зүй-байгаль шинжлэлийн багш/37/, аялал жуулчлалын эдийн засаг /40/, түүх-газарзүйн багш/42/, байгалийн аялал жуулчлал, аялал жуулчлалын эдийн засаг/7/ |
23 | Газар зүй 70%, Гадаад хэл 30% | Аялал жуулчлалын менежмент, байгаль хамгаалал экологийн менежмент, байгалийн ухааны багш/15/, аялал жуулчлал-эдийн засаг удирдлага, аялал жуулчлал-гадаад хэл (япон, англи, хятад, солонгос)/5/, аялал жуулчлалын менежер/3/, менежмент, үйлдвэрлэлийн (аялал жуулчлалын), аялал жуулчлал-гадаад хэл, газар зүй-аялал жуулчлал/23/, аялал жуулчлал(мэргэжлийн англи хэлтэй)/7/, аялал жуулчлал, гадаад хэл/29/, аялал жуулчлал, гадаад хэл/30/, эко-туризм, аялал жуулчлалын менежер, байгаль хамгаалал экологич-аялал жуулчлалын менежер, зочид буудал, зоогийн газрын удирдлага, аялал жуулчлал, зочид буудлын маркетингийн удирдлага, газар зүйн багш-аялал жуулчлалын менежер/28/, аялал жуулчлал-англи хэл/32/аялал жуулчлалын менежмент/35/ аялал жуулчлалын менежмент/38/, солонгос хэл-аялал жуулчлал, япон хэл-аялал жуулчлал/39/, олон улсын аялал жуулчлалын менежмент/41/ |
24 | Физик 100% | Физик /4/, Физик-байгалийн шинжлэлийн багш, Физик-мэдээлэл зүйн багш, Физик-электроникийн багш, Физик-Математикийн багш /6/ |
25 | Физик 70% Математик 30% | Цөмийн технологи, Физик-электроник, Физикийн багш, Геофизик, Хэрэглээний геофизик, Сэргээгдэх эрчим хүч, Радио физик, Физик экологи, Одон орон судлал/4/
|
26 | Математик 70% Физик 30%
| Электроник автоматик ба Мультимедиа холбооны технологи, Компьютерийн сүлжээ ба Компьютерийн техник, Цаг уур, ус судлал/4/, Компьютерийн техник/33/ |
27 | Монголын түүх 70% Гадаад хэл 30% | Археологи-Хятад хэл, Археологи-Япон хэл, Археологи-Солонгос хэл,Түүх-Хятад хэл, Түүх-Япон хэл, Түүх-Солонгос хэл/4/ |
Тайлбар:
I. Мэргэжлийн нэрийн ард байгаа тоо нь сургуулийн нэрийг заана.
1.БХИС, 2.Мандах бүртгэл ДС, 3. Соёмбо ДС 4.МУИС, 5.МҮДС, 6.МУБИС, 7.Орхон ИС, 8.СЭЗДС, 9.УБДС, 10.ЭМШУИС-ийн сувилахуйн сургууль, 11.ҮБТДС, 12.ХөДС, 13.ХААИС, 14. ЭМШУИС-ийн Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь сургууль 15.ХУИС, 16.Зохиомж ДС, 17.ШУТИС, 18.ЭМШУИС, 19.Шихихутуг ДС, 20.Этүгэн ДС, 21.СУИС, 22.СУИС-ийн Соёлын сургууль, 23.”Улаанбаатар-эрдэм-оюу” ДС, 24.МУИС-ийн Орхон аймаг дахь салбар, 25. Ховд их сургууль, 26.Сэрүүлэг ДС, 27.”Засагт хан” ДС, 28. “Газарчин” ДС, 29. “Дорнод” ДС, 30. “Чингэс хаан” ДС, 31.Удирдлагын академи, 32.Шинэ иргэншил дээд сургууль, 33. МУИС-ийн Завхан аймаг дахь салбар, 34.Сан ДС, 35.Монгол бизнес ДС, 36.Эдийн засаг-бизнесийн ДС, 37.Маргад ДС, 38.Идэр ДС, 39.Дархан ДС, 40.Монгол ДС, 41.Олон улсын эдийн засаг бизнесийн ДС, 42.Нийгмийн ухааны ДС
II. “Гадаад хэл”-д англи, орос хэл орно.
III. 3-р бүлгийн “ур чадвар”-т хар зураг, биеийн тамир, урлагийн мэргэжлийн шалгалт авна.
IY. СЭЗДС-ийн Сингапурын ФТМС, Солонгосын Хандоны их сургуультай хамтарсан хөтөлбөрт англи
хэлний ЕШ-ын оноо 750 –иас доошгүй байна.
Y. ЭМШУИС-ийн сувилахуйн сургуулийн туслах сувилагч, гэр бүлийн үйлчилгээний ажилтан бэлтгэх
ангид бүрэн дунд боловсролтой элсэгчдээс хими, биологиор элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, эрүүл
мэндийн салбарт байгууллагын гэрээ, захиалгын дагуу суралцах хүмүүсийг онооны дараалал
харгалзахгүй элсүүлнэ. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүнийг техникийн боловсрол эзэмшүүлэх
нүдний шилний техникч, эм найруулагчийн ангид элсүүлнэ.
YI. МУИС-ийн комьпютер график дизайн, реклам сурталчилгааны менежментийн ангид элсэгчид үндсэнбүлгийн онооны дараалалаар элсэх боловч хар зургийн шалгалт өгч босго онооны болзол хангасан байна.