Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс


Titan casino | Counter Hit | Buy Shaving Products | New zealand online casinos | FX TRADING
Create your own banner at mybannermaker.com!



Блогийн бичигч АДМИН

  • __tungalag
Түүх бол он цагийн хэлхээс ...

Шинэ сэтгэгдлүүд

  • 10-р ангийн Газарзүйн шалгалтын жишиг тестүүд бичлэгт мөнхзаяа (зочин): харагдахгүй
  • Монголын төр барьсан алтан ургийн хаадын зураг бичлэгт Зочин: 5 их хаадын нэр
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: юу
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: Zl sda
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
247631 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 28-р хуудас. | дараах >>

Сайхан Муухай Мэргэжил гэж байхгүй. Зөв, Буруу Сонголт л гэж бий ...

2012-05-17,15:34
Зарим хүүхдүүдийн хувьд мэргэжлээ олох нь амархан байж болно. Амархан мэт сонголтын цаана ирээдүйн алдаа оноо,  амжилт бүтэлгүйтэл нуугдаж байдаг. Мэргэжил бол үүрдийн хань. Хүний амьдрал мөнх биш учраас ирсэн бүхэн буцдаг жамтай. Аав ээх ах дүү найз нөхөд бүгд л энэ замыг тойрохгүй. Харин мэргэжлийн ур чадвар цаг ямагт дэргэд байна. Хэзээ ч танаас урвахгүй, бас хэнд ч булаалгахгүй. Хүн идэвхтэй амьдралынхаа 40 орчин жилийг ажлын байранд өнгөрүүлдэг гэнэ. Энэ бүх хугацаанд л мэргэжлийн чадвар л хүнийг ажилтай, орлоготой байлгана. Сүүлийн үед зөв, буруу, эрэлттэй, хоцрогдсон, сайхан, муухай мэргэжлийн талаар ярих болж. Зөв буруу мэргэжил гэж байхгүй. Гол нь зөв, буруу ойлголт гэж бий. Хувийн онцлог хүсэл сонирхол, ур чадварт нийцсэнийг сонгож чадвал ямар ч мэргэжил зөв, сайхан. Зөв сонголт хийхийн тулд хийхийн тулд хэд хэдэн алхмыг тооцох хэрэгтэй.
  1. Хүсэл сонирхол, төрмөл онцлогоо үл харгалзан зөвхөн цалин өндөртэй мэргэжил хөөх нь том алдаа. Хүний ажил үйлс амжилт бүтээл мөнгө дагуулдаг болохоос ажил амьдралаа мөнгөөр удирдуулж болохгүй. Өөрийгөө зөв олж, тохирсон мэргэжлээ сонгож чадвал бусад бүх зүйл олдоно. 
  2. Мэргэжлээ сонгохоос өмнө сургуулиа сонгох нь зөв хандлага биш. Зарим хүүхэд гадаадад л сурвал ямар ч мэргэжил яахав, эсвэл МУИС-д л орвол боллоо гэж боддог. Сурах сургуулиа шилж сонгох буруу биш ч, нэн түрүүнд эзэмших мэргэжилдээ анхаарах нь чухал. Уг нь мэргэжлээ сонгоод дараа нь тэр чиглэлээр бэлтгэдэг сургуулиудыг харьцуулж судлах шаардлагатай.
       Дэлхий дахинд 7000 төрлийн ажил мэрэгжил байдаг. Гэтэл Монголд залуус 50 гаруйхан мэргэжлээс л сонголтоо хийдэг. Эзэмших гэж буй мэргэжлийнхээ өсөлтийг эхлээд судлах хэрэгтэй. Өсөлт гэдэгт тухайн мэргэжилтний сарын дундаж цалин, эрэлт хэрэгцээ, ажлын байрны аюулгүй байдал, өсч дэвших боломж, ажлын байрны стресс зэргийг авч үздэг. Зарим улс жил бүр өндөр өсөлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг албан ёсоор гаргадаг. АНУ-ын Үндэсний статистикийн хорооноос жил бүр "өсөлттэй" болон "илүүдэл" мэргэжлүүдийн жагсаалт гаргадаг. Жагсаалтыг харж байгаад хүүхдүүд мэргэжлээ сонгох жишээтэй. Гэтэл энэ манайд таамаглал төдий. Энэ салбар гарцаагүй хөгжих учиртай. Энэ  нь ажлын байрны төлөө биш , тухайн салбартаа амжилт гаргах гэж л их дээд сургуульд суралцах хэрэгтэй шүү дээ. 
     Хүн мэргэжлийг биш, мэргэжил хүнийг голдог. Хүний амжилт мэргэжлийн болон хувийн ур чадварын зөв хослолд тулгуурлана. Хувь хүнийхээ онцлогт тохирсон мэргэжил эзэмшвэл түүндээ илүү татагддаг. Хийж буй ажилдаа татагдах тусам амжилт гаргах магадлал нэмэгдэнэ. Амжилт гаргах тусам мэргэжлийнхээ сайн сайхныг илүү мэдэрдэг. Тухайн мэргэжил эрэлттэй байлаа ч тухайн хүүхдийн хувийн онцлогт таарахгүй бол түүнээс амжилт нэхэх хэцүү. Хий дэмий цаг үрсэн хэрэг болно. Оросын эрдэмтэн Е.К.Климов хүнийг сэтгэл зүйн хувьд хэд хэдэн бүлэгт хуваасан.
  1. Хүн байгаль
  2. Хүн-хүн
  3. Хүн-техник
  4. Хүн -уран сайхны дүр гэх мэт. Эдгээр ангиллын алинд багтахыг өөртөө тавьж мэдвэл ямар чиглэлээр суралцахаа шийдэж болох юм. Жишээ нь: Сэтгэл зүйч бол Хүн - хүн ангилалд багтдаг. Энэ чиглэлээр суралцах хүүхэд бол харилцааны ур чадвараас гадна аливааг таньж мэдэн, өөрийгөө сайн илэрхийлж чаддаг байх ёстой. Үүнээс гадна ямар ч мэргэжил сэтгэл зүй болоод физиологийн шалгуур. Тухайн хүн мэргэжилдээ тохирох байдлыг ерөнхийд нь:  бүрэн тохирохгүй, харьцангуй тохирохгуй гэж ангилдаг. Бүрэн тохирохгүй мэргэжил нь хүний сэтгэц физиологид хатуу шаардлага тавьдаг тусгай сонгогдсон хүн хийх ёстой юм. Жишээ нь: Сансрын нисгэгч, балетчин гэх мэт. Харин харьцангуй тохирохгуй нь эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах мэргэжил. 
Ямар нэгэн чиглэлээр суралцах, чин хүсэл тэмүүлэл дангаараа хангалтгүй. Хүсэл тэмүүллийг бодит болгоход хүний сэтгэл зүйн онцлогоос гадна ур чадвар нөлөөлдөг. Ур чадвар нь авьяас билэг, оюуны чадвар, мэдлэг, туршлагын нийлбэр. Олон зүйлийн нийлбэр ч энэ шатанд төрмөл өгөгдөл буюу оюуны үндсэн долоон чадварыг нь илрүүлхийг хичээх хэрэгтэй . АНУ-ын сэтгэл зүйчид Ховард Гарднер 1983 онд "frame of mind" номд "хэл яриа", "математик логик" , дүрслэл "орон зай" ,"хөгжим" ," бие" ," хөдөлгөөн" ," харилцаа" , "өөрийгөө танин мэдэхүй", "оюун ухаан" гэсэн ангиллыг санал болгосон бөгөөд одоо ихэнх сургуулиуд уг загварыг хүлээн зөвшөөрч байна . Энэ загвараас аль нь илүү хөгжсөн бэ? гэдгийг мөн мэргэжлийн тестүүдээр , эсвэл өнөөг хүртэл аль хичээлдээ амжилт гаргаж буйг ажиглах маягаар гаргаж болно . Тооны хичээлд огт амжилт гаргадаггүй хүүхэд санхүү , эдийн засгийн чиглэлээр суралцахад төвөгтэй . Урлагийн од болж гялалзахыг хичнээн хүссэн ч хөгжмийн ур чадвар нь хөгжихгүй бол яах вэ? гэх зайлшгүй зүйлсийг энэ шатанд тооцоол! 
бичсэн: __tungalag төрөл: Зөвлөмж | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1901 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ih goy zuul bichsen bna hun burt taalagdaasai gej husi bas bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 21:08, 2015-01-03 | |
bayrlalaa
ix zov sanaanuudiig xelsen bna, bayrlalaa
Зочин хэзээ бичсэн: 17:44, 2013-02-15 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 28-р хуудас. | дараах >>

Үндсэн цэс

  • Баримтат кино
  • Илтгэл
  • Монголын түүх
  • Дэлхийн түүх
  • Түүхийг санагдуулсан дуунууд
  • Түүхэн баримтууд
  • Түүхэн гэрэл зурагнууд
  • Хичээлийн хөтөлбөр
  • Цахим тест
  • Монгол орны физик газарзүй
  • Монгол орны эдийн засгийн газарзүй
  • Ерөнхий физик газарзүй
  • ЭЕШ
  • Домог
  • Ардын хууч яриа
  • Аян замын тэмдэглэл
  • Газарзүйн сонирхолтой бичлэг
  • Кембрижийн стандарт
  • Зөвлөмж
  • Дэлхийн нийгэм эдийн засгийн газарзүй

Хуанли

Туслах

онлайн фотошоп

хурд шалгагч

бомомо

yahoo шалгагч

IQ-гаа шалгах

АДМИН наас тусламж авах

Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх

хооллоорой

Create your own banner at mybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!

Шинэ мэдээ

  • (гарчиггүй)
  • Монголын түүх хичээлийн тестүүд
  • Газарзүйн ЭЕШ- ын материал
  • 2070 оноос ирсэн захиа
  • "Монгол орны байгалийн нөхцөл, газрын гадарга" нэгж хичээлийн хөтөлбөр
  • Сурагчдаас авах судалгаа
  • Идэвхтэй сургалтын аргууд
  • ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ
  • Дэлхийн хүн амын өсөлт
  • Багш гэж хэн бэ?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН ХӨТӨЛБӨР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ
  • Үнэлгээний онолын үндэслэл
  • тектоник хавтан
  • Улирал солигдох шалтгаан
  • Манай сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтууд
2006-2009 © Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс