КЕМБРИЖИЙН СТАНДАРТ
2012-05-10,13:09
Бараан эхлэл
Хичээл нь эхлэхээр ангийнхантайгаа бужигнаад охины минь нүд сэргээд ирдэг юм. Хэдхэн хоногоос л зовхи нь хөхрөөд ядарч эхэлнэ дээ. Ахлах анги болохоор өдрийн 6-8 цагийн хичээлд суугаад, тарж ирмэгцээ гэрийн ажилд нухлуулж нухлуулж, дахиад л даалгавраа хийх гэдэг “хичээлд сууж” гарна. Аав ээж нь хоногт найман цаг л ажиллаж байхад хүүхдүүдийн маань “ажлын цаг” 24-ийн дотор эрхбиш багтана. Томчуудаасаа ч илүү их цаг зориулах энэ нүсэр ачаалал нь бидний хүүхдүүдийг төгс төгөлдөр болгож байгаа билүү? Ихэнх эцэг эхчүүд энэ асуултанд толгой сэгсэрсэн хариулт өгөх байх л даа.
Асуудлын хэл
Социализмын үед Зөвлөлтөөс хуулбарлаж авсан нүсэр бүтэц бүхий ерөнхий боловсролын тогтолцоотой, манай улс. Сүүлийн 20 жилийн дотор барууны орнуудын жишигт нийлүүлэхийг хичээсэн шинэчлэлийн оролдлого олныг хийсэн. Оролдлого, туршилтын явцад сурлагын чанарын хувьд өгсөж, уруудсан даваа нугачаа олон таарсан. Гэхдээ л бүтцээ сүлжээгээр нь хадгалж үлдэж чадсанаар барахгүй өдгөө улам өргөтгөх хэрэгцээний өмнө сууж буй.
Боловсролын яамныхан, манай бага, дунд сургуулийн сургалт шинжлэх ухааны онолын түвшний мэдлэг олгох талаараа аль ч улс орныхоос илүү гэлцдэг. Ардчиллын жилүүдэд энэ давуу талаа гээсэн гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Чингис хааны аавыг аль аймгийнхан хорлосон бэ гэсэн асуултад “Архангай” гэж хариулсан уралдаант нэвтрүүлгийн оролцогчийн үнэн түүх энэ шүүмжлэлийн хөдөлбөргүй нотолгоо болдог.
Өнөөдөр манай ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид 7, дунд ангид 15-17, ахлах ангид 19-21 төрлийн хичээл үзэж байна. Нэг хүүхдэд ноогдох ачаалал нь өдөрт хичээлийнхээр 7 цаг. “Энэ бол байж болох ачааллын дээд хэмжээ” гэж БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнчимэг хэллээ. Ийм олон шинжлэх ухаан үзүүлж, асар их ачааллаар хүүхдүүдээ ачаалж байгаа ч тэдэндээ тодорхой ур чадвар суулгаж чадахгүй, хүссэн хэмжээнийхээ мэдлэг боловсролыг олгож чадахгүй байгаад асуудал байна. Энэ асуудал бидэнд, явж байгаа арга зам, хандлага маань буруу байна гэдгийг хэлж өгсөн юм.
Танин мэдэхүйн гаргалгаа
Шинэчлэл бүрийн учир шалтгаан нь хоцрогдол байдаг. Харин хоцрогдол өөрөө хоёр учир шалтгаантай. Эхнийх нь чанарын, хоёр дахь нь цаг хугацааны. Ерөөсөө муу, буруу, дорой юм тэртэй тэргүй хоцрогдонгуй. Шинэчлэх ч юм уу, бүр орвонгоор нь өөрчлөхгүй л бол болохгүй. Харин цаг хугацааны учир шалтгаан ямар ч сайн юмыг хоцрогдуулж чадна. Давагдашгүй үл тасалдах шинж чанартай цаг хугацаа өөрчлөлтийг зайлшгүй болгодог агаад үл хоцрогдох төгс юм мөнх бусын энэ орчлонд нэгээхэн ч үгүй. Тэр дундаа аливаа тогтолцоо үргэлжийн сайжруулалт шаардана.
Хичээлийн шинэ жилтэй хамт ерөнхий боловсролын тогтолцоонд нэвтрүүлж эхэлсэн шинэчлэл зайлшгүй шаардлагаар хийгдэж байгааг Д.Эрдэнэчимэг өгүүлж байна. Энэ бол Кембрижийн стандартыг Монголд нэвтрүүлж байгаа иж бүрэн өөрчлөлтийн тухай яриа. Олон төрлийн хичээл оруулж, их мэдээлэл өгөх нь ерөнхий боловсролын туйлын зорилго биш юм байна гэсэн зарчмын гаргалгааг бодлогын яам хийснээр ажил эхэлжээ. Туйлын зорилго нь ердөө л хүнийг “хүн” болгох явдал байж. Харин шинжлэх ухаан заадаг хичээлүүд бол энэ зорилгоо хэрэгжүүлэх арга хэрэгсэл юм байна гэсэн шийдэл бодлогын гэхээсээ танин мэдэхүйн чанартай байлаа. Ерөнхий боловсролоор төлөвшүүлэх хүн маань Монгол улсын хойч үе болохынхоо хувьд үндэсний соёл, хэл, өв уламжлал, онцлог, дархлаажилтыг бэхжүүлэх ур чадвар, хандлага сэтгэлгээтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болох учиртайн зэрэгцээ дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай байх ёстойг тогтоож.
Бардамналаас өөр
“Хүүхэд болгон ирээдүйд эмч, багш, эрдэмтэн доктор болох албагүй. Харин бүгдээрээ аав, ээж болно гэдгийг мартаж болохгүй” хэмээх суут эшлэлээ Сухомлинский аль дээр үед хэлсэн санагдана. Хүний эзэмшсэн боловсрол өөрт нь хэрэг болох ёстой гэсэн үзэл санаа зүгээр нэг энгийн прагматизм биш юм. Бидний үр хүүхдүүдэд ирээдүйд амьдрах, ажиллах, тасралтгүй суралцах үндэс суурийг тавьж өгөх, тэр хэрээрээ амьдралын баталгаа нь болж байх энэ бүтээлч хандлагыг л Кембрижийн олон улсын хөтөлбөрт “өрсөлдөх чадвар” гэж нэрлэж байгаа юм байна. Цаашлаад тэдний олж авсан ерөнхий боловсрол хөгжлийн өнөөгийн хандлага, хэрэгцээнд хариу өгөх чадвар, боломж нь ямар байна вэ, даяаршиж байгаа нийгэмд нийцсэн боловсролыг олгож байна уу гэх мэт олон шалгуур бий. Өрсөлдөх чадварын гол хэмжүүр нь Монголын боловсрол Монголдоо хэрэгтэй байхаас гадна Монголд олгож байгаа боловсролыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх хүрээ хэмжээгээр тогтоогдоно. Энэ бол монголчууд бид тэнгэрээс заяатай, Чингисээс удамтай, баатарлаг түүхтэй, бахдам дээдэстэй гэх бардамналаас маань шал өөр зүйл л дээ.
Энэ “шал өөр зүйл”-ээс өнөөдрийн шинэчлэлийн хандлага гарч ирснийг яамныхан ярьж байлаа. Түүнийг бий болгохдоо нэгэнт бүрэлдэн төлөвшөөд дэлхийн үнэт зүйл болчихсон, шалгарсан системийг баримжаалах нь хамгийн зөв арга зам гэж үзсэн байна. Мэдээж, ингэхдээ тэрхүү шалгарсан системтэй өөрийнхөө ерөнхий боловсролын тогтолцооны онцлог, ололт болон үндэсний ялгамжааг уялдуулж “Монголын” гэх систем бий болгох бодлогын шийдлээ гаргасан байна.
Шинэ бэрхшээл
Энэ бол зөвхөн манайхны бодож олсон “мэргэн ухаан” биш. Кембрижийн хөтөлбөрийг дотоодынхоо сургалтын уламжлалтай уяж холбон өөр өөрсдийн тогтолцоог бүрдүүлсэн улс орны тоо 132 болоод байгаа. Бараг л бүх улс орнууд гэхэд хилс болохгүй. Улс орнуудын дийлэнхийнх нь хөгжлийн түүх ийм. Энэ түүхэн туршлагаас суралцах замаар үндэсний тогтолцоотой болохоор шийдсэнээс шууд хуулж, даган дуурайж байгаа юм биш шүү гэж яамныхан сануулсныг “хаа байсан англи, хаа байсан Кембриж, бид бол монгол хүмүүс, тэдний юм бидэнд тохирохгүй” гэх гал цогтой шүүмжлэгчдэд уламжилъя.
Кембрижийг авч байгаа явдал бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлийнх нь хувьд үүнийг баримжаалж, өөрийн үндэсний боловсролын системээ шинэчлэх гэсэн зорилготой. Түүнээс биш энэ системийг бүхэлд нь авчраад Монголд хүчээр тааруулна гэсэн үг биш. Ялангуяа монгол хэл, өв соёл, монголын үүх түүх, зан заншил, монгол бичгийн заах аргыг бид Кэмбрижээс авахгүй. Өөрсдөө тогтоож, тодорхойлно. Системээ ч өөрсдөө боловсруулна. Бүгд л бидний өөрсдийн асуудал. Гэвч Монголын математик, монголын физик, монголын хими гэж байхгүй л биз дээ? Эдгээр шинжлэх ухаанууд дэлхийн хаана ч адилхан. Гэтэл яагаад ялгаатай сургалтууд улс орон болгонд яваад байна вэ гэвэл үүний зохион байгуулалт, арга хэлбэр нь олон янз байгаагаас л хамаарч чанар, үр дүн нь өөр өөр байгаад байгаа юм. Харин хамгийн шалгарсан арга системийг нь л бид авч хэрэглэхээр шийдсэн нь энэ.
Улс орноо хөгжүүлэх гэтэл хөрөнгө мөнгө дутах “ядуугийн зовлонд” биднийг хэсэгтээ л туйлдуулсан. Байгалийн асар их нөөц баялгынхаа “сургаар” овоохон бийлэгжиж эхэлтэл шинэ бэрхшээл нүүрлэсэн нь хүний нөөцийн хомсдол. Одоо л бид хөгжлийн үндэс нь хөрөнгө мөнгө бус хүн гэх энгийн үнэнийг олж харж байгаа билээ. Эрдэмтэй нэгнээ эрх мэдэлтэй бусдаас дээгүүрт тавих үнэлэмж уул нь уламжлалт. Улсын төсвийн орлогынхоо 5 төгрөг тутмын 1-ийг боловсролд зарцуулж байгаа маань энэ уламжлалын хэлхээ гэж дүгнэвэл хийсвэрдэхгүй болов уу. Үл мэдэг мартагдах шахсан байж л юуны магад. Кембрижийн системийн гүн ухаан монголчуудын энэ уламжлалт үзэл санаатай дүйж байгаа төдийгүй өнөө баримталж байгаа манай ерөнхий боловсролын стандартаас нэг их өөргүй.
Шилдгүүдийн ялгаа
Дэлхий дээр нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ерөнхий боловсролын хоёрхон систем бий. Дэлхийн боловсролын чанар чадамжийн түвшин, чиг хандлагыг тодорхойлж байдаг нэр хүндтэй олон улсын их, дээд сургуулиуд энэ хоёр системийг л хүлээн зөвшөөрдөг. Нэг нь манай авч нутагшуулж буй Кэмбрижийн олон улсын хөтөлбөр, нөгөө нь International Baccalaureate буюу Женевийн сургалтын систем юм. Аль аль нь олон жилийн сургалтын үйл ажиллагааны үр дүнд боловсрогдсон цогц арга ажиллагаа юм. Хичээлийн хөтөлбөр, сурах орчны зохион байгуулалт, стандар, хичээлийн хэрэглэгдэхүүн, тэр дундаа сурах бичгийн тодорхой хэв загварыг бий болгохын зэрэгцээ багшийн заах аргын идэвхитэй, олон талтай зарчим, багш нараа анхлан бэлтгэх болон давтан сургаж мэргэжлийг нь дээшлүүлдэг бие даасан системээс гадна энэ бүх шат, түвшний үйл ажиллагаанд нэг бүрчлэн хийдэг чанарын үнэлгээний тогтолцоотой байдаг.
Мэдээж ялгаа бий. Женевийн стандарт өөрийнхөө системийг яс мөрдөхийг шаарддаг, зөвхөн англи хэлээр, зөвхөн өөрийнх нь бүтцийн эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрөлтэй багш нараар хичээл заалгадаг зэрэг онцлогтой бол Кембрижийнх тэгдэггүй, харьцангуй уян хатан, аль ч орны үндэсний онцлогт нийцүүлж өөрчлөх, мөн тухай тухайн үндэсний боловсон хүчин, багш сургагч нараар хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг байна. Тийм ч учраас Женевийнхээсээ Кембрижийнх нь илүү түгэн дэлгэрсэн байна.
Гэхдээ Кембрижид уян хатан биш бүрэлдэхүүн хэсэг байдаг. Түүнийг Олон улсын хос хэлний сургууль гэж нэрлэнэ. Энэ нь хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгоход шаардагдах Кембрижийн стандартыг ягштал баримталсан сургуулиудыг шинээр байгуулж, сургалтыг тухайн үндэсний болон англи хэлүүдээр хослон явуулдаг хэлбэр юм.
Хос хэлний сургууль
Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийг түшиглэн байгуулсан “Шинэ эрин” сургууль бол Кембрижийн стандартын олон улсын хос хэлний сургууль юм. Ийм хоёр ч сургууль ирэх сард Баянгол дүүрэгт шинээр нээгдэнэ. Хойтон нийслэлд бас хоёрыг нэмж байгуулаад, 2013 оноос Эрдэнэт, Дархан хотуудаас эхлээд бүх аймагт нэг нэгийг байгуулах юм. Нийслэлийн 9, 21 аймгийн нэг нэг, нийт 30 ийм сургууль цаашид улсын хэмжээнд ажиллах бөгөөд төгсөгчид нь хоёр шалгалт өгч, үндэсний болон Кембрижийн сертификаттай болох юм. Кембрижийн сертификат нь төгсөгчдийг гадаадын нэр хүндтэй, том том сургуулиудад элсэн суралцах боломж олгоно.
Манай улсад энэ стандартаар хичээллэдэг Американ, Орчлон, Элит, Интернэшнл скүүл гэсэн дөрвөн ч сургууль бий. Эд бүгд хувийн хэвшлийнх. Харьцангуй өндөр төлбөртэй. Тийм болохоор эгэл жирийн айл, бололцоо тааруутай өрхийн авъастай, сурлагатай хүүхдүүдэд суралцаж, өрсөлдөх чадвартай, баталгаатай боловсрол эзэмших боломж хомс байдаг. Харин шинээр байгуулагдах төрийн өмчийн 30 сургууль энэ боломжийн ялгааг арилгана. Учир нь ямар ч төлбөргүй.
Өнөөдөр дэлхий дээр Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг ийм сургууль 160 оронд 9000 гаруй бий. Тэдгээр нь бүгд өөр өөрийн орны үндэсний ерөнхий боловсролын системтэй зэрэгцсэн байдлаар ажилладаг. Хамгийн гол нь эдгээр сургуулиудад Кембрижийн боловсролын үнэлгээний төвөөс эрх олгоно.
Үндэсний хувилбар
Ирэх долоо хоногт БСШУЯ одоо ажиллаж байгаа хуучин сургуулиудаас 30-ын сонгож үндэсний лаборатори сургуулиар зарлах гэж байна. Эдгээр сургуулиудын 5, 10 дугаар ангийн Математик, Физик, Хими, Биологи, Англи хэл, Байгалийн шинжлэлийн хичээлийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинээр боловсруулж, тохирох эсэхийг шалгах юм. Дараа дараагийн жилүүдэд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх анги бүлгийн тоог нэмэгдүүлсээр гурван жилийн хугацаанд бүх ангиудыг хамруулна. Өөрөөр хэлбэл, ийм хугацаанд бид шинэ хөтөлбөр, шинэ сурах бичигтэй болчихсон, сургалтын амжилт, чанарыг тодорхойлоход зохимжтой үнэлгээний систем нэмтэрчихсэн, багш нар нь бүгд шинэ хөтөлбөр, системийн дагуу сургалт зохион байгуулах ур чадвартай болчихсон 30 сургуультай болно гэсэн үг.
Мөн л 9 нь нийслэлд, бусад нь 21 аймагт байх эдгээр сургуулиудыг тооноос нь болоод өмнө өгүүлсэн олон улсын хос хэлний сургуулиудтай андууруузай. Хэдийгээр стандарт, хөтөлбөрийн адил төстэй зүйл аль алинд нь байх ч гэлээ хуучин сургуулиудын шинээр нэвтрүүлсэн хөтөлбөр нь Кембрижийнхтэй уялдуулсан манай улсын үндэсний хөтөлбөр, харин шинээр байгуулах 30 сургуулийнх нь цэвэр Кембрижийн хөтөлбөр байна. Үндэсний хөтөлбөртэй сургуулиуд хичээлээ монгол хэлээр явуулна. Төгсөгчид нь гадаадын топ сургуулиудад элсэхийг хүсвэл англи хэлний шаардлагыг л нэмж хангах хэрэгтэй болно. Бусдаар бол олон улсын хос хэлний сургуулиудынхтэй адил байх агаад боловсролын гэрчилгээ нь дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Зөвшөөрөгдөх механизм
Хэрэгжүүлэх явцдаа багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөр, зохион байгуулалтыг өөрчилнө. Үнэлгээний тогтолцоогоо өөрчилнө. Боловёролын институцуудийнхээ чадавхийг ийм үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн болон ур чадварын бэлэн байдалтай болгоно. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлээд энэ 30 сургууль дээр бий болгосон үндэсний боловсролын системийг улс даяар түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
Түгээн дэлгэрүүлэлт нь бас үе шаттай. Эхний ээлжинд бага ангиудад, дараа нь дунд ахлахуудад гэсэн дэс дараатайгаар 2017 оныг хүртэлх хугацаанд шинэчилнэ. Ингээд 2017-2018 онд Кэмбрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төв Монгол улсын ерөнхий боловсролын сургалтын чанар, үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ. Бид хангалттай үнэлгээ авч чадвал тус төв манай улсын ерөнхий боловсролын тогтолцоо Кембрижийн олон улсын хөтөлбөрт нийцсэн сургалт явуулж байна гэж магадлан итгэмжлэл гаргаж, дэлхий дахинд зарлах юм.
Гэгээн төгсгөл
Эцэст хэлэхэд Кембрижийн систем бол олон улсын боловсролын үнэт зүйл. Энэ тогтолцоогоор дэлхий хамгийн шилдэг, хамгийн өрсөлдөх чадвартай сурагчдыг бэлтгэдэг. Тэднийг бөмбөрцгийн хамгийн нэр хүндтэй сургуулиуд шууд шалгаруулалтгүйгээр хүлээж авдаг. Ийм сургалттай сургууль төгссөн хүүхдүүд өндөр чадвартай, өөртөө итгэлтэй, үндэсний болоод олон улсын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлдэг, хариуцлагатай, бүтээлч, зөв хандлага бүхий чухамхүү хүмүүс болж хөгжинө. Энэ л хамгийн чухал нь.
Мэдээллийн эх сурвалж: www.baabar.mn 2011.09.01