Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс


Titan casino | Counter Hit | Buy Shaving Products | New zealand online casinos | FX TRADING
Create your own banner at mybannermaker.com!



Блогийн бичигч АДМИН

  • __tungalag
Түүх бол он цагийн хэлхээс ...

Шинэ сэтгэгдлүүд

  • 10-р ангийн Газарзүйн шалгалтын жишиг тестүүд бичлэгт мөнхзаяа (зочин): харагдахгүй
  • Монголын төр барьсан алтан ургийн хаадын зураг бичлэгт Зочин: 5 их хаадын нэр
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: юу
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: Zl sda
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
245677 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 38-р хуудас. | дараах >>

Зөвлөлтийн боловсролын тогтолцоог Кембрижийнхээр солих галт тэрэг хөдөллөө.

2012-05-08,12:23
Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төв хооронд бага, дунд боловсролын стандарт,хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.



Санамж бичигт: Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн захирал Анн Пунтис нар гарын vсэг зурлаа.

Хоёр талын хооронд хамтран ажиллах Засгийн газрын тvвшний харилцааг албан ёсоор баталгаажууласнаар Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй хамтран бага, дунд боловсролын vйлчилгээний эрэлт, хэрэгцээнд хариу өгөх чадамжийг нэмэгдvvлж, олон улсын тvвшинд баталгаажсан, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын vйлчилгээг бий болгох хоёр талын хамтын ажиллагааг яриа хэлэлцээний тvвшнээс бодит ажил хэргийн тvвшинд шилжvvлж, бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийг энэ оноос хэрэгжvvлж эхлэх vндсийг бий болголоо хэмээн талууд дvгнэж байна.
Хоёр талын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын vсэг зурах ёслол Кембрижийн стандартыг туршилтаар нэвтрvvлж эхлээд нэг жилийг ардаа vдээд буй Хан-Уул дvvргийн 115-р лаборатори сургууль дээр болсон бөгөөд ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, vг хэллээ.



Тэрээр өнгөрсөн XX зуунд манай улс боловсролын салбартаа Зөвлөлтийн боловсролын системийг нэвтрvvлж, улсаа улс шиг улс болгосон. Харин өнөөдөр XXI зуунд Монгол Улс, монгол хvнээ олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоонд оруулах том ажлын эхлэлийг тавьж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод манай монгол хvvхэд сургуулиа төгсөөд Харвардын их сургуульд очиход Кембрижийн стандартын гэрчилгээтэй, шууд элсэн орж чаддаг байх ёстой. Ийм боломжийн төлөө Засгийн газар бvхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ амлалаа.

Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэл нь зөвхөн стандарт, хөтөлбөрийг шинэчлэх асуудлаар хязгаарлагдахгvй бөгөөд шинэ стандарт, хөтөлбөрт нийцvvлэн сурагчдыг vнэлдэг, боловсролын чанараа хянадаг, багшаа бэлтгэдэг, багш нарынхаа мэргэжлийг дээшлvvлдэг, сурах бичгээ зохиодог тогтолцоог өөрчлөн шинэчилэх юм.

Санамж бичгийн хvрээнд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, шинэчилсэн хөтөлбөрvvдийг турших, сурах бичгийг зохиох, багш нарыг давтан бэлтгэх, багш бэлтгэх сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлыг энэ оноос эхлэн хэрэгжvvлэх ажээ.

Ингэснээр манай бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөр, сургалтын чанар нь олон улсын тvвшинд баталгаажиж, ерөнхий боловсролын сургуулийн сургалт нь сурагчдийг олон улсын тvвшинд өрсөлдөх тvвшний мэдлэг, боловсролтой, сурах эрмэлзэлтэй төдийгvй суралцах арга, чадвартай өөртөө итгэлтэй, vндэсний өв уламжлал, соёлоо хайрлан хамгаалж, хөгжvvлдэг, эх орноороо бахархдаг, бvтээлч сэтгэлгээтэй иргэн болгох байдлаар зохион байгуулагддаг болно.



Стандарт, хөтөлбөрт суурилсан шинэчлэлийн бодлогын хэрэгжилт нь манай улсын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид дэлхийн нэр хvндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн орох боломжийг ч бий болгох юм байна.
Дэлхийн монгол иргэнийг бэлтгэх төрийн өмчит анхны “Шинэ эрин” лаборатори дунд сургууль шиг ийм 30 сургууль ирэх хичээлийн жилээс сургалтаа эхэлнэ, улсын хэмжээний бvх сургуулийн тав болон аравдугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг Кембрижийн стандартаар явуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хангаж эхэлжээ.
бичсэн: __tungalag төрөл: Зөвлөмж | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 550 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

яг үнэн ш дээ. Орос сургалтаар явсан бид нар одоо ч муудаагүй л байна. Тэтгэвэрт гарсан хэрнээ ажил олдоод л байна.
Дима (зочин) хэзээ бичсэн: 18:08, 2013-01-09 | |
ай мэдэхгүй, зөвлөлтийн техникийн боловсрол гайхамшигтай байсан юм даа... одоо хүртэл тэр цагт бий болсон мэргэжилтнүүдийг компаниуд булаацалддаг шд.
AmonRa хэзээ бичсэн: 13:05, 2012-05-08 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 38-р хуудас. | дараах >>

Үндсэн цэс

  • Баримтат кино
  • Илтгэл
  • Монголын түүх
  • Дэлхийн түүх
  • Түүхийг санагдуулсан дуунууд
  • Түүхэн баримтууд
  • Түүхэн гэрэл зурагнууд
  • Хичээлийн хөтөлбөр
  • Цахим тест
  • Монгол орны физик газарзүй
  • Монгол орны эдийн засгийн газарзүй
  • Ерөнхий физик газарзүй
  • ЭЕШ
  • Домог
  • Ардын хууч яриа
  • Аян замын тэмдэглэл
  • Газарзүйн сонирхолтой бичлэг
  • Кембрижийн стандарт
  • Зөвлөмж
  • Дэлхийн нийгэм эдийн засгийн газарзүй

Хуанли

Туслах

онлайн фотошоп

хурд шалгагч

бомомо

yahoo шалгагч

IQ-гаа шалгах

АДМИН наас тусламж авах

Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх

хооллоорой

Create your own banner at mybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!

Шинэ мэдээ

  • (гарчиггүй)
  • Монголын түүх хичээлийн тестүүд
  • Газарзүйн ЭЕШ- ын материал
  • 2070 оноос ирсэн захиа
  • "Монгол орны байгалийн нөхцөл, газрын гадарга" нэгж хичээлийн хөтөлбөр
  • Сурагчдаас авах судалгаа
  • Идэвхтэй сургалтын аргууд
  • ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ
  • Дэлхийн хүн амын өсөлт
  • Багш гэж хэн бэ?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН ХӨТӨЛБӨР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ
  • Үнэлгээний онолын үндэслэл
  • тектоник хавтан
  • Улирал солигдох шалтгаан
  • Манай сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтууд
2006-2009 © Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс